313 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2006.10.11 Дугаар 04 Улаанбаатар хот Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн А.Бямбажаргал, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5