Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

310 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурал Даатгалын тухай хуулийн 22-ын 1 дэх хэсэгт Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг 500 сая төгрөг байна гэж нэгэнт тогтоосон атлаа 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохицуулах хороо …тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 21.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн бүрэн эрхээ Санхүүгийн зохицуулах хороонд олгосон байна. Ингэснээрээ Улсын Их Хурлын хууль тогтоох эрх мэдлийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт буюу “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтын үйлчлэлийг 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5