Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

309 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна гэх зохицуулалтыг төдийлөн хөндсөнгүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар 500 сая төгрөг байна хэмээн зохицуулсан. Түүнчлэн эрх зүйн ойлголт дотор байна гэх нэр томъёо өөрөө аливаа зүйлийг шууд тогтоосон түүнийг өөрчлөх боломжгүйгээр ойлгогдон, хэрэглэгддэг. Энэ нь иргэний хувьд бол ашиггүй, өөрөөр хэлбэл, хуулиар тогтоочихсон хэмжээнээс дээгүүр байдлаар тогтоон өөрчилж буй нь хуулийг өөрчилж буйн гол баталгаа болж байна. Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарт гаргах хариу тайлбар: 1. Тайлбартаа илүүтэйгээр Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагын тухайд өгүүлжээ. Ингэхдээ “эдгээр байгууллагын гол шинж нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдаг” хэмээн эрх зүй, төрийн онолын хувьд зөвшөөрч болмооргүй тайлбарыг өгчээ. Үүний зэрэгцээгээр “... Хороо нь засаглалын бүх хэлбэрийг харьцангуй түвшинд хэрэгжүүлдэг бие даасан төрийн байгууллага...” хэмээснээр илүүтэйгээр тодорхой харагдаж байна. Энэ нь өөрөө эдүгээ ардчилсан эрх зүйт ёсны үүднээс бол нэгэнт төрийн институт болон ажиллах бол заавал эрх мэдлийн аль нэг салаанд л хуваагдах ёстой. Хэрэв эдгээр эрх мэдлүүд нэгэн гарт төвлөрвөл өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд шууд харшилсан байгууллага болно. Энэ ч үндсэн дээр түүний чиг үүргээс нь л авч үзсэн буюу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 “...холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэх гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг хэрэгжүүлж буй учир дээрх байдлаар тайлбарлаж байна. Дээрх үндэслэлүүдээр Даатгалын тухай хуулийн холбогдох заалт болох 22 зүйлийн 22.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт болох 20 дугаар зүйлийн Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Түүнчлэн Хорин тавдугаар зүйлийн 25.1.1. 1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, парламентат ёсны үндсэн зарчмыг тунхаглаж өгсөн зохицуулалтуудтай зөрчилдөж буй нь харагдаж байна. Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү. Ийнхүү хүлээн зөвшөөрснөөр цаашид Монгол Улсын эрх зүйн тогтолцооны хувьд эрх мэдэл шилжүүлэх байдлыг хориглосон эрх зүйн зарчим болон тогтох боломжтой юм” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5