311 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2006.07.07 Дугаар 73 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 08 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт буюу “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс доогуур тогтоож болно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, мөн Хоринтавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1/”хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5