308 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даатгалын эрсдлийг хариуцах чадвартай, даатгалын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна” хэмээн эхэлжээ. Хэдийгээр ийнхүү тайлбарласан боловч уг маргааны хамрах хүрээтэй холбоогүй юм. 2. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болоод Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарын аль алинд Даатгалын тухай хуулийн 22.2-т зохицуулсантай адил зохицуулалт Банкны тухай хуульд зохицуулсан гэжээ. Тэгвэл үүнээс үүдэлтэйгээр Банкны тухай хууль нь өөрөө Үндсэн хууль мэтээр ойлгогдоход хүргэж байна. Учир нь нэгэнт өмнө хуулиар зохицуулсан байна хэмээн явцууруулж үзэх нь агуулгын хувьд алдаатай зүйл. Өөрөөр хэлбэл өмнө батлагдан гарч хэрэгжиж буй хууль нь хэдийгээр Үндсэн хуулиндаа нийцээгүй байсан ч өмнө зохицуулж байсан гэх үндэслэлээр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд харшлах зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь буруу юм. 3. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.2.4-т зааснаар Улсын Их Хурлаас өөрийн бүрэн эрхийг тогтоохдоо юун түрүүнд Үндсэн хуулийн суурь зарчим, заалттай зөрчилдөхгүй, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулснаар Ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдахгүй байх ёстой гэх зүй ёсны хязгаарлалтыг тогтоож өгсөн байдаг. Энэ нь өөрөө манай Үндсэн хуулиар нэгэнт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоож өгсөн учир түүний суурь зарчмуудыг Үндсэн хууль хэмээн ойлгож тайлбарлан, хэрэглэх явдал нь эрх зүйн онолын хувьд нэгэнт тогтчихсон ойлголт. Ийм ч үндсэн дээр дээрх зохицуулалтыг хэтэрхий өргөн утгаар бус гагцхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс л ойлгох шаардлагатай. Үндсэн хуулийг өнгөц байдлаар буюу жирийн хүн уншихад эрх мэдэл хуваарилах зарчмыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйчлан “эрх мэдэл шилжүүлэхийг хориглоогүй” гэх өгүүлбэр байхгүй боловч хуулийг уншихын тулд түүнийг үзэл баримтлал, зарчмаар нь л унших ёстой. Тиймээс л эрх мэдэл хуваарилах зарчим хийгээд, парламентат ёсны үндсэн зарчмуудыг зөрчиж буй үйлдэл болно. Түүний зэрэгцээгээр орчин үед парламент өөрийн эрх мэдлийг зарим нэг талаар шилжүүлж буй ч ийнхүү эрх мэдлээ шилжүүлэхэд нь түүний онцгой бүрэн эрх болох хууль тогтоох нь үл шилжих парламентат ёсны зарчмыг үл хөндөнө. 4. Тайлбарт Даатгалын тухай хуулийн 22.1-т зохицуулсан Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5