307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - хорооны ажилтны ёс зүйн дүрмийг баталж, биелэлтэд нь хяналт тавих гэх мэтээр хуульчилж өгсөн байна. Дээр дурдсанаас үзвэл тус хороо нь засаглалын бүх хэлбэрийг харьцангуй түвшинд хэрэгжүүлдэг бие даасан төрийн байгууллага болох нь харагдаж байна. Зах зээлийн харилцаа өөрчлөгдөх, мөнгөний ханш унах, санхүүгийн системд өөрчлөлт гарах бүрт л хууль тогтоох байгууллагаас хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй юм. Энэ үүднээсээ Улсын Их Хурал хуулиар одоо шаардагдах хэм хэмжээг нь тогтоолоо, цаашид танай байгууллага шаардлагатай бол эрх зүйн акт гаргах замаар /хууль гаргах бус, одоо байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бус/ өөрчлөн тогтоох боломжтой гэж үзэж эрх олгосон заалтыг хуульд суулгаж өгсөн байна. Дээрх үндэслэл, шалгуурыг нотлох нэг үндэслэл бол 1996 онд батлагдаж, одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй манай улсын Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд: “1. Банк өөрийн хөрөнгөтэй байна. Өөрийн хөрөнгийг Монгол банкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно. 2. Дүрмийн сан нь банкны хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 1 тэрбум төгрөг байна. Дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монгол банк нэмэгдүүлэн тогтоож болно” гэсэн зүйл, заалт юм. Дээрх тайлбар, бодит шаардлагуудыг үндэслэн Даатгалын тухай хуулийн холбогдол зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй болохыг нотолж өгнө үү” гэжээ. Дөрөв. Өргөдөл гаргагч А.Бямбажаргал Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамиран, Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарт гаргасан хариу тайлбартаа: 1. Тайлбараа “Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохын ач холбогдол нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон даатгагчийн хувьд даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5