305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Санхүүгийн зохицуулах хороо тодорхой компанийн дүрмийн сангийн доод хэмжээг хуулийн хүрээнд тогтоох нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа явдал мөн гэж үзэхгүй байна. Харин хуульд заасан үндэслэлээр нэг удаагийн шийдвэр гаргаж байгаа бөгөөд энэ шийдвэрийг Улсын Их Хурлын хяналтын дор, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Санхүүгийн зохицуулах хороо эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргавал Улсын Их Хурал шууд хүчингүй болгох буюу хүчингүй болгохыг шаардах эрхтэй юм. Иймд Даатгалын тухай хуулийн 22.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав.Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадраа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Бидний үзэж байгаагаар Даатгалын тухай хуулийн 22.1 болон 22.2-ыг салган авч үзэх шаардлагатай юм. Уг хуулийн 22.1-д хууль тогтоогч өөрийн онцгой бүрэн эрхийг эдлэн даатгалын компанийн дүрмийн сан нь 500 сая төгрөгөөс доошгүй байна гэж хуульчилсан. Харин уг хуулийн 22.2-т “Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн нь хууль тогтоогч өөрөө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг тус Зохицуулах хороо гэдэг байгууллагад олгосон бус харин хуулиар дүрмийн сангийн хамгийн доод хэмжээг тогтоож, шаардлагатай бол цаашид энэ хэмжээг хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар биш энэ хуулийн эрх олгосон хэм хэмжээг хэрэгжүүлэх замаар, өөрөөр хэлбэл эрх зүйн акт гаргах замаар өөрчилж болно гэсэн бүрэн эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгож хуульчилж өгсөн байна. Иймд Даатгалын тухай хуулийн 22.2-ыг хэрэгжүүлэх, түүнд үндэслэн эрх зүйн акт гаргах нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн зүйл, заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ нь хууль тогтоох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа асуудал огтхон ч биш юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5