304 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл явдал биш юм. Санхүүгийн зохицуулах хороо ийнхүү тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Даатгалын хуулийн 22.1 дэх хэсгийн “дүрмийн сангийн доод хэмжээ 500 сая төгрөг байх” заалт хөндөгдөхгүй, хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд нөгөө талаар Улсын Их Хурлын бүрэн эрх ч хөндөгдөхгүй билээ. Санхүүгийн зохицуулах хороо нь: санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох, “даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих” бүрэн эрхтэй гэж заажээ. Эдгээр заалтаар Улсын Их Хурал нь Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргах эрх олгожээ. Төрийн байгууллага бүр тодорхой чиг үүрэгтэйгээр байгуулагддаг бөгөөд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Төрийн байгууллагын бүрэн эрхийг анхдагч болон хоёрдогч буюу эрх шилжих үндсэн дээр бий болсон байдлаараа ялгаатай авч үздэг. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Ийнхүү ард түмний мэдэлд байгаа учраас засгийн эрх мэдэл нь хуваагдашгүй зүйл бөгөөд харин түүнийг төрийн тодорхой эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний зэрэгцээгээр Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…”, Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу хуулиар Улсын Их Хурлын шинэ бүрэн эрхийг тогтоох эрх Улсын Их Хуралд нээлттэй байгаа билээ. Үүний нэг тод илрэл нь, хууль тогтоох байгууллага хэм хэмжээ тогтоох эрх мэдлээ төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад байгууллагад шилжүүлэх эрх бөгөөд үүнийг Үндсэн хуулиар хориглоогүй билээ. Энэ тохиолдолд онолын дагуу хууль тогтоох эрх мэдлийг хуулиар шилжүүлэх нь дэлхийн олон улс оронд нэгэнт тогтсон жишиг бөгөөд ганцхан Монгол Улсыэн парламентын тухайд бий болсон алдаатай ажиллагаа биш юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5