Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

303 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монгол банк нэмэгдүүлэн тогтоож болно” гэж заажээ. Банк болон Даатгалын тухай хуулиудын эдгээр заалт нь иргэн, хуулийн этгээдийн их хэмжээний мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлж, үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай шаардлага, нөхцөл тогтоож байгаагаараа ач холбогдолтой юм. Ийм зохицуулалтыг гадаад орнуудын /Индонези гэх мэт/ хууль тогтоомжоор ч мөн тогтоосон байдаг. 2. “Улсын Их Хурал буюу парламентаас хуулиар тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн. Энэ нь өөрөө парламентын буюу Улсын Их Хурлаас батлан гаргасан, нэгэнт хуулиар зохицуулчихсан зүйлийг өөрчлөх эрхийг уг байгууллагад олгож байна. Ийнхүү эрх мэдлийг шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлж өгчээ. Онолын хувьд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага эрх зүйн хэм хэмжээ тогтоохгүй, харин хуулийг биелүүлэх ажлыг эрхлэх ёстой. Хэрэв шилжүүлж буй бол энэ нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим хийгээд парламентат ёсны үндсэн зарчмуудыг зөрчиж буй үйлдэл. Онолын хувьд зөвшөөрөх асуудал биш” гэсний тухайд: Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн заалт даатгагчийн дүрмийн санг тогтооход Санхүүгийн зохицуулах хороо анхаарах гурван зүйл байна: - Хороо нь дүрмийн сангийн доод хэмжээг тодорхой этгээдэд зориулж тогтоох; - Тухайн компанийн дүрмийн сангийн Хорооноос тогтоосон хэмжээ нь 22.1-д заасан хэмжээ буюу 500 саяас их байх; - Дүрмийн сангийн хэмжээг тогтоохдоо даатгагчийн даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээг харгалзан үзэх. Даатгалын тухай хуулийн 22.2 дахь хэсэгт зааснаар тодорхой компанийн дүрмийн сангийн хэмжээг тогтоосон Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь зөвхөн тухайн компанид хамаарах бөгөөд компаниуд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоож байгаа буюу Улсын Их Хурлаас тогтоосон доод хэмжээг өөрчилж байгаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5