302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн зохицуулалт нь “22.1. даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөнөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна” гэсэн буюу хууль тогтоогчоос хуулиар шууд тогтоож өгсөн зүйлийг өөрчлөх эрхийг уг байгууллагад олгож байна. Иймээс эрх мэдлийг шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлж өгчээ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 22.1 дэх заалтад даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд компани доод тал нь 500 сая төгрөгийн дүрмийн сантай байхаар хэм хэмжээ тогтоосон. Аливаа компани даатгалын үйл ажиллагаа эрхлэх бол дүрмийн сангийн хувьд заавал хангах хөрөнгийн доод хэмжээг хуульчилсан болно. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохын ач холбогдол нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгагч дампуурах болон даатгалын үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хохирлоос даатгуулагч болон олон нийтийг хамгаалах, даатгалын үйл ажиллагааг эрхлэх болон даатгагчийн хувьд даатгалын эрсдлийг хариуцах чадвартай, даатгалын үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулахад хүрэлцэхүйц хэмжээний дүрмийн сангаас бүрдсэн өөрийн хөрөнгөтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Хуулийн Санхүүгийн зохицуулах хороо “даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно” гэсэн 22.2 дахь заалт нь тухайн компанийн эрхэлж байгаа даатгалын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалахад илүү анхаарал, нэмэлт зохицуулалт шаардлагатай нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороо шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй байхад оршиж байгаа юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуульд ч Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлтэй ижил, зүйл, заалт байдаг. Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлд: “2. Дүрмийн сан нь банкны хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 1 тэрбум төгрөг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5