301 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн 4.1-д Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн хэмээн тогтоожээ. Үүнээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргүүдээс нь уг байгууллага эрх зүйн нэг институт болох хувьдаа төрийн эрх мэдлийн гурван салааны гүйцэтгэх эрх мэдэлд илүүтэйгээр хамаарахаар харагдаж байна. Үүнийг нотолж буй зүйл нь хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэх байдлаар тогтоогдоно. Энэ нь шинжлэх ухааны судалгааны үүднээс бол гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгт хамаарч байдаг нь нэгэнт шийдэгдчихсэн зүйл. Иймд уг байгууллагад парламентаас батлан гаргасан хуулиар нэгэнт тогтоогоод өгчихсөн зүйлийг өөрчлөх бүрэн эрхийг олгосон байгаа нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт болох Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээх зохицуулалтыг зөрчсөн байх боломжтой. Учир нь хууль тогтоох нь өөрөө Улсын Их Хурлын өмнө өгүүлсэнчлэн онцгой бүрэн эрх бөгөөд энэ эрхийг бусад ямар ч байгууллага, албан тушаалтан төлөөлөхгүй энэ үндсэн дээр түүнийг бүр гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлж үл болох болов уу? Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 25.1.1 1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах хэмээн Улсын Их Хурлын уг бүрэн эрхийг нь гагцхүү Улсын Их Хуралд л эдлэх байдал нь дээрх Даатгалын тухай хуулийн зохицуулалттай харшилж буй нь харагдаж байна. Тэгвэл миний зүгээс Монгол Улсын хувьд нэгэнт төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учир дээрх мэт эрх мэдлийг шилжүүлсэн зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч өгнө үү? Ийнхүү хүлээн зөвшөөрвөөс дээрх Даатгалын тухай хуулиас хойшхи гарсан бусад хуулиудад эрх мэдлийг шилжүүлэх байдлыг хориглосон зарчим болж тогтох боломжтой хэмээн үзэж байна” гэжээ. Хоёр.Улсын Их Хурлын даргын 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран тайлбартаа: “1. Даатгалын тухай хуулийн “22.2.Зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамааран тухайн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5