300 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх зүйн хэм хэмжээг харьцангуй тодорхой гипотезоор буюу шууд тогтоосон байдлаар 500 сая төгрөг байна хэмээн зохицуулсан. Уг зохицуулалт ёсоор даатгалын үйл ажиллагаа эрхлэхийн тулд дээрх болзлыг л биелүүлэх гэх байдлаар ойлгогдоно. Түүнчлэн эрх зүйн ойлголт дотор байна гэх нэр томъёо өөрөө аливаа зүйлийг шууд тогтоосон түүнийг өөрчлөх боломжгүйгээр ойлгогдон хэрэглэгддэг. Иймч учраас хуулиар Даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээг шууд тогтоож өгсөн байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал буюу парламентаас хуулиар түүнийг нэгэнт тогтоож өгчээ. Гэвч уг хуулиар тогтоосон зүйлийг өөрчлөх эсэх асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо гэх байгууллагад эрх олгосон хэм хэмжээгээр шилжүүлсэн. Энэ нь өөрөө парламентын буюу Улсын Их Хурлаас батлан гаргасан, нэгэнт хуулиар зохицуулчихсан зүйлийг өөрчлөх эрхийг уг байгууллагад олгож байна. Иймээс л эрх мэдлийг шилжүүлсэн гэх үндэслэлийг бүрдүүлж өгчээ. Онолын хувьд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага эрх зүйн хэм хэмжээг тогтоохгүй, харин хуулийг биелүүлэх ажлыг эрхлэх ёстой. Хэрэв шилжүүлж буй бол энэ нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим хийгээд парламентат ёсны үндсэн зарчмуудыг зөрчиж буй үйлдэл. Онолын хувьд зөвшөөрөх асуудал биш юм. 2. Дээрхээс үүдэн ер нь парламент өөрийн бүрэн эрхийг ямар нэг байдлаар шилжүүлдэг эсэх, хэрэв шилжүүллээ гэхэд манай улсын парламент шиг байнгын ажиллагаатай, мэргэшсэн гэх парламент өөрийн онцгой бүрэн эрх болох хууль тогтоохоо шилжүүлэх нь эргэлзээтэй асуудал. Учир нь төрийн эрх мэдлийг хуваарилах гэх зарчим ёсоор эрх мэдлүүд өөр хоорондоо ямар нэг байдлаар тусгаарлагдмал /энэ нь Үндсэн хуулийн дагуу/ улмаар хяналтын гэх механизмаа тогтоодог. Тэгвэл маргаж буй асуудлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо гэх субъект хөндөгдөж байна. Хэдийгээр Даатгалын тухай хууль 2005 оны 7 дугаар сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр болсон хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг тогтоосон хуулийг манай Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд үүнээс өмнө уг байгууллага чухам ямар эрх зүйн статустай байгууллага болох нь тодорхойгүй байсан юм. Иймд нэгэнт уг хууль батлагдан гарснаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн статус нэгэнт тодорхой болжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5