299 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.6.22 Дугаар 08 Улаанбаатар хот Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат, Ч.Дашням, Д.Наранчимэг/илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн А.Бямбажаргал, Улсын Их Хурлын даргын 2006 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран нар оролцов. Нэг. Иргэн А.Бямбажаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. Даатгалын тухай хуулийн уг зохицуулалтад хөндөгдөж буй нэгэн гол асуудал нь 22.2 боловч ийнхүү маргах болсон үндэслэл уг зүйлд 22.1-д заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно гэх нөхцөл тогтоож өгсөн байна. Тэгвэл дээр нөхцөл заасан хэсгээс үүдэн 22.1-д хэрхэн өгүүлснийг авч үзье. Ингэхэд уг зүйлд Даатгалын компанийн дүрмийн сан нь мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ нь 500 сая төгрөг байна хэмээжээ. Энэ нь хууль тогтоогчийн зүгээс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5