295 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурлын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй. Хувийн хэвшлийн байгууллагын удирдлага нь хувийн сонирхлоороо нэгдсэн хүмүүсээс буюу тийм этгээдүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн байдаг тул санал өгөх эрхэд зөөлөн хязгаарлалт байж болдог. Жишээ нь, удирдах зөвлөлийн гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар сонирхлын зөрчилтэй байгаа тул би санал хураалтад оролцохгүй гэж болдог. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуульд тас хориглосон байна. Маргаан үүсгэгдсэн өргөдлийн тайлбарт ч Улсын Их Хурлын гишүүний санал өгөх бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй тухай тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй эсвэл энэхүү эрхийг түдгэлзүүлээгүй буюу зохих зөвшөөрлийг аваагүй байгаа үед тухайн гишүүний санал өгөх эрхийг хасч байгаа нь дээр иш татсан Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Хорин гуравдугаар зүйлийн 1, 2; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1.Парламентын гишүүдийн санал өгөх, таслах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлахыг хуулиар хориглодог нь ардчилсан эрх зүйт төрийн үндсэн зарчим болно. Бусад салбар хуулийн хувьд тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн санал өгөх эрх нь нээлттэй байдаг. 2.”Ашиг сонирхлын зөрчилтэй”, мөн “зөвхөн өөртэй нь холбогдолтой асуудлыг хэлэлцэх” гэх мэт үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүний санал өгөх эрхийг хуулиар хязгаарласан нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан шинжийг агуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5