Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

296 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1, 2; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна. 2. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.3, 7.3.4, 7.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/; Хорин гуравдугаар зүйлийн 1; Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна. 3. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 дахь заалтын үйлчлэлийг 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 4. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5