294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглохыг ойлгодог. Энэ ойлголт нь ийнхүү олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн халдашгүй байдлын ойлголт байна. ”Халдашгүй” гэсэн үгийн язгуур утгыг авч үзвэл /Цэвэлийн тайлбарт/ “халдаж болшгүй”, “ойртох аргагүй” гэдгээр тайлбарласан байна. Энэ тайлбараас ч үзэхэд хүний үйл ажиллагаанд бус харин аливаа хүний бие /эрх чөлөөнд/, эд зүйлд халдаж болохгүй гэж ойлгогдож байна. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдэг нь улс орнуудын нийтлэг жишгээр Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтуудаар илэрхийлэгдэж байгаа тул Улсын Их Хурлын гишүүний таслах эрхийг хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. Гурав. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэмэлт өргөдөлдөө: “Улсын Их Хурлын тухай хуулийн 7.3.1, 7.3.6 заалт нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно”, мөн хуулийн 7.3.3, 7.3.4, 7.3.5 заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5