293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үүнтэй уялдуулан авч үзвэл Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасны дагуу Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалтуудаар хуульчлан баталгаажуулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалтай холбогдсон бусад асуудлыг зохицуулсан заалтууд ч энэ хүрээнд багтаж байгаа. Дэлхийн ихэнх оронд гэмт хэргийн газар дээр нь саатуулаагүй л бол шүүгч хэргийг бодитойгоор тогтоотол парламентын гишүүнийг баривчилж хорих эрх хэнд ч байдаггүй бөгөөд аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн танхимын гишүүний эсрэг шүүхийн зарга үүсгэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүний халдашгүй байдал гэдэг нь улс орнуудын нийтлэг жишгээр аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн гишүүний эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг өдөөж болохгүй байх зарчмаар илэрхийлэгддэг бөгөөд энэ парламентын гишүүний халдашгүй эрхийн талаар дэлхийн улс орнуудад үйлчилдэг нийтлэг эрх зүйн ойлголт юм. Oлон улсын эрх зүйн хэм хэмжээнд иргэний “халдашгүй эрх чөлөөтэй байх” гэдэг өргөн хүрээгээр авч үзвэл хүний хувийн чөлөөт байдал, эд хөрөнгө, орон сууц, захидал харилцааны нууцад хуульд заасан журмаас гадуур хэн ч халдахгүй байхаар тайлбарладаг. НҮБын 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1948 оны Эрүү шүүлт болон бусад харгис, хүнлэг бус, доромжилсон харьцаа, шийтгэлийн эсрэг олон улсын гэрээ, бичгүүд, 1966 оны Иргэний болон улс төрийн тухай Пакт зэрэгт хуульчлан заасны дагуу хууль бусаар нэгжих,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5