292 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үнэнийг эрхэмлэн дээдэлж ажиллах, аливаа сонирхлын зөрчилгүй байх талаас нь харгалзсан хэрэг юм. Нөгөө талаар Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч болж нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж бодлого тодорхойлох аливаа асуудлаар санал хураалтад оролцох эрхийг хасаж байгаа явдал биш гэж үзсэн. Аливаа хүний эрх нь нөгөө хүний эрхийг хохироох үндэслэл болохгүй байх, нөгөө талаас ёс зүйн талаас хандаж хуулиар тодорхой хязгаарлалт тогтоож болох ерөнхий зарчмыг баримтлахыг шаарддаг. Дэлхийн ихэнх оронд энэ зарчмын хүрээнд парламентын гишүүдийн зарим үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоон мөрдүүлдэг. Тухайлбал, парламентын улс орнуудын нийтлэг жишгээр Улсын Их Хурлын гишүүний албаны үйл ажиллагаа, албан томилолт, шагнал, бэлэг дурсгалын зүйлийг хүлээн авах, сонгуулийн үйл ажиллагаа явуулахад хуулиар тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон. Үүний нэгэн адилаар хандаж Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхол, түүний нийгмийн болон албаны үүрэгтэй нь харшилдах байдал гаргахгүй байх үндэслэлээр зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураах үед таслах эрх эдлэхгүй байхаар хуульчилсан. “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байгаа, түүнчлэн Парламентын гишүүний бүрэн эрхэд дээр дурдсанаар хязгаарлалт тогтоож болох ерөнхий зарчим үйлчилдэг тул зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно. 2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол түүнээс эрх, үүргээ саадгүй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх явдлыг хангасан Үндсэн хуулийн чухал зарчмын нэг юм. Гэхдээ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, тайлбар зэрэгт Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийхийг хориглохыг хэлнэ гэж тайлбарласан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5