291 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэдгийг “Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих эрхгүй, харин Үндсэн хууль, түүнтэй нийцэн гарсан бусад хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхнийг хуульчлагдсан байна гэж үзэж болохгүй, Монголын ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо гэх сэтгэл, шударга үнэнийг эрхэмлэх ёсон зэрэг зүйлийг Улсын Их Хурлын гишүүн хүн эрхэмлэн баримтлах учиртай” гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад биечлэн оролцсон хуульчид хийсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хийгдсэн тайлбар гэж үзэх үндэслэлтэй. Улсын Их Хурлын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны даргаар сонгох, Засгийн газрын гишүүнээр томилох, өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгах болон сэжигтнээр албадан саатуулах, цагдан хорих, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар, түүнчлэн Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах явцад холбогдох гишүүнийг тухайн санал хураалтад оролцуулах эсэх асуудлаар маргаан багагүй үүсдэг байсан. Иймээс Улсын Их Хурлын гишүүн ийнхүү таслах эрхгүй байх заалтуудыг 2001 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа болно. Өөрөөр хэлбэл, албан тушаалд сонгох, томилох, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх, өөрт нь итгэл хүлээлгэх эсэх гэх мэт Улсын Их Хурлын гишүүний хувьд зөвхөн өөрт нь холбогдох асуудлаар санал хураахад таслах эрхгүй байхаар заасан. Энэ нь нэг талаасаа Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн гагцхүү шударга
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5