289 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.6.21 Дугаар 07 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог хүрэлцэн ирээгүй болно. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтын 7.3.1, 7.3.3, 7.3.4, 7.3.5, 7.3.6 гэсэн таван заалт Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын тухай хуулийн: - 7.3.1.өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны дарга, Засгийн газрын гишүүнээр сонгох, томилох санал хураалтын үед;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5