288 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 178.4; 225.5; 233.2; 302.4; 304.4; 309.4; 346.4 дэх хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 166.7; 174.2 дахь хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Захиргааны хариуцлагын тухай хуульд 11.6; 19.8 дахь заалт нэмсэн/ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2.Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 06 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5