Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

287 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэх ажиллагааг явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх, шийтгэх ба цагаатгах тогтоолын хуулбарыг гардуулан өгөх, шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэж, захиргааны зөрчлийг хянан шалгах, захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах хугацааг дээрхи хуулиудын ерөнхий хугацаанаас богиносгож тогтоосноор процессын нэгдмэл нэг журам, хэлбэрээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байх нийтлэг зарчмыг зөрчжээ. Үүний улмаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод төрөөр баталгаажсан адил тэгш эрх, үүрэгтэй байх боломж алдагдсан байна. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод хэрэглэж буй хууль ижил, нэгдмэл байх нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх гол болзол бөгөөд энэхүү болзлыг мөн зөрчсөн байна. Хугацааг ялгавартайгаар тогтоож богиносгосноороо хэргийн бодит үнэнийг тогтоох, дүгнэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах, шүүхээр хамгаалуулах боломжийг хязгаарласан байна. Ийнхүү хугацааг богиносгосноор эрх бүхий байгууллага асуудалд хөнгөн, хуумгай хандаж, хүний эрхийг зөрчиж иргэдийг хохироох хууль зүйн үндэслэл бий болгосон байна. Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5