Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

286 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг, маргааныг шалган шийдвэрлэхэд богино хугацаа тогтоосноор асуудлыг тухайн цаг үед нь хянан шийдвэрлэх замаар оролцогчдын эрхийг ханган баталгаажуулах боломж бүрдүүлнэ гэж хууль тогтоогч үзсэн юм. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Зургаа.Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтдээ: “1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 178.4; 225.5; 233.2; 302.4; 304.4; 309.4; 346.4 дэх хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 166.7; 174.2 дахь хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Захиргааны хариуцлагын тухай хуульд 11.6; 19.8 дахь заалт нэмсэн/ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Дээр дурдсан хуулийн холбогдох заалтууд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 14/; Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна” гэж үзжээ. Долоо.Улсын Их Хурал 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолдоо: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178.4, 225.5, 233.2, 302.4, 304.4, 309.4, 346.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.7, 174.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.6, 19.8 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5