272 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг ханган баталгаажуулах боломж бүрдүүлнэ гэж хууль тогтоогч үзсэн юм. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэх ажиллагааг явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх, шийтгэх ба цагаатгах тогтоолын хуулбарыг гардуулан өгөх, шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэж, захиргааны зөрчлийг хянан шалгах, захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах хугацааг дээрхи хуулиудын ерөнхий хугацаанаас богиносгож тогтоосноор процессын нэгдмэл нэг журам, хэлбэрээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байх нийтлэг зарчмыг зөрчжээ. Үүний улмаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод төрөөр баталгаажсан адил тэгш эрх, үүрэгтэй байх боломж алдагдсан байна. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод хэрэглэж буй хууль ижил, нэгдмэл байх нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх гол болзол бөгөөд энэхүү болзлыг мөн зөрчсөн байна. Хугацааг ялгавартайгаар тогтоож богиносгосноороо хэргийн бодит үнэнийг тогтоох, дүгнэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах, шүүхээр хамгаалуулах боломжийг хязгаарласан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5