Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

273 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү хугацааг богиносгосноор эрх бүхий байгууллага асуудалд хөнгөн, хуумгай хандаж, хүний эрхийг зөрчиж иргэдийг хохироох хууль зүйн үндэслэл бий болгосон байна. 2.Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн зохих заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 14/; Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 178.4; 225.5; 233.2; 302.4; 304.4; 309.4; 346.4 дэх хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйл /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 166.7; 174.2 дахь хэсэг нэмсэн/, 2 дугаар зүйл; Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Захиргааны хариуцлагын тухай хуульд 11.6; 19.8 дахь заалт нэмсэн/ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Дээр дурдсан хуулийн холбогдох заалтууд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2; Арван зургадугаар зүйлийн 14/; Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. 3. Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хууль, мөн Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1/; 2/ дахь хэсгийн заалтын үйлчлэлийг 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5