Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

271 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 171 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдсөн, аль хууль нь Үндсэн хуульд нийцэж байгааг тодорхойлох боломжгүй, дээрх хуулиудад нэг үйл баримтыг хоёр өөрөөр зохицуулсан зэрэг нь “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг шүүн таслах ажиллагаанд хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа юм. Иймд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Тав. Улсын Их Хурлын иргэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурал 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг санал авах өдрөөс 45аас доошгүй хоногийн өмнө зарлахаар хуульчилж, сонгуулийн үйл ажиллагааны үе шатны ажлуудын хугацааг богиносгон тогтоосонтой холбогдуулж, Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэг бүртгэх ажиллагаа явуулах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, шүүхийн шийдвэрийн хувийг холбогдох этгээдэд гардуулах, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, хяналтын журмаар уг хэргийг хянан шийдвэрлэх, түүнчлэн сонгуультай холбогдсон иргэний хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдсон хугацааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн хугацаанаас багаар тусгайлан тогтоосон өөрчлөлтийг эдгээр хуульд оруулсан. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд ч дээрхтэй адил өөрчлөлт оруулсан. Сонгуультай холбоотой маргаан сонгуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байх явдал өмнөх сонгуулийн үед гарч байсан тул сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой асуудлыг сонгууль зохион байгуулах хугацаанд шийдвэрлэж байх шаардлагын үүднээс ийнхүү тогтоосон бөгөөд энэ нь сонгуулийн холбогдолтой хэрэг, маргааныг шалган шийдвэрлэхэд богино хугацаа тогтоосноор асуудлыг тухайн цаг үед нь хянан шийдвэрлэх замаар оролцогчдын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5