Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

270 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Захиргааны зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол давж заалдах гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр Захиргааны хариуцлагын тухай хуульд заажээ. Гэтэл захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргах журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлүүдийн дагуу зохицуулагдсан ба шүүгчийн шийтгэвэрт 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар өөрөө заагджээ. Энэ заалт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дунд, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэж байхад сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болохоор хуульчлан зааж, гомдол гаргах хугацааг багасгаж, бусад захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргаж болох хуульд заасан хугацаанаас өөрөөр тогтоосон нь дээрх хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч …гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна. Мөн захиргааны зөрчилтэй хэргийн оролцогчдоос захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргахдаа дээд шатны шүүхэд нь гомдол гаргах Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөгийн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7 дахь хэсгийн дагуу давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн шийтгэврийг хянахаар байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 57 дугаар зүйлийн 57.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5