269 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл захирагдана” гэсэн Үндсэн хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй болно” гэжээ. Дөрөв.Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1127 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “11.6.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шалгах ажиллагааг шүүгч 7 хоногт багтаан явуулна” гэсэн нэмэлт оруулжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухайхуульдзааснаарзахиргаанызөрчлийгэрхбүхийалбантушаалтан зөрчлийн тухай гомдол, мэдээлэл, үйл баримтыг үндэслэн, зөрчлийг хянан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулах, энэ хугацаанд дуусгах боломжгүй бол тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хоногоор сунгаж, зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах зэрэг цогц ажиллагаанууд хийгдэх ёстой билээ. Гэтэл сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шүүгч өөрөө 7 хоногийн дотор хянан шалгаж, нотлох баримтыг өөрөө цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд арга хэмжээ авах эсэхээ шийдвэрлэхээр болж байгаа нь талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулж байгаа төдийгүй, захиргааны зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг хянан шалгах хугацааг 2 өөрөөр хуульчилж, тухайн хуульд заасан боломжит хугацааг хэт багасгаснаар захиргааны зөрчил гаргасан этгээдийн эрхээ хамгаалуулах боломжийг алдагдуулж байна. Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн заалттай зөрчилдөж байгаагас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. 2.Мөн хуулийн “Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах” гэсэн 19 дүгээр зүйлд “19.8. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болох ба давж заалдах гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлт оруулжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5