Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

268 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим хугацаатай харьцуулж үзвэл иргэний бүх төрлийн хэргийг давж заалдах журмаар 30 хоног, хяналтын журмаар 30 хоногийн дотор хянан хэлэлцэхээр тогтоосон байхад сонгуулийн холбогдолтой хэргийг 7 хоногт хянан шийдвэрлэх нь хэтэрхий бага хугацаа гэдэг нь ойлгогдоно. Түүнчлэн хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш давж заалдах гомдлыг 14 хоногийн дотор, хяналтын гомдлыг 30 хоногийн дотор гаргадаг байхад хяналтын шатны шүүх /давж заалдах шатны шүүх ч мөн адил/ хэргийн оролцогчийн гомдол бичих хугацаанаас даруй 2-4 дахин богино хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй болж байна. Сонгуулийн холбогдолтой хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлага нь сонгуулийн өөрийн хугацаатай холбоотой болох нь ойлгомжтой ч хугацааны энэхүү шахуу байдлыг шүүх өөрийн ажлын дотоод зохион байгуулалтаар хянан тохируулах боломжтой байхад хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хязгаарласан нь процессын хуулийн нэгдмэл агуулгыг ч алдагдуулж, Үндсэн хуулийн зарчмыг ч зөрчсөн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “сонгуулийн холбогдолтой хэргийг” гэж заасан хэдий ч хуулийн 166 дугаар зүйлийн 166.7-д сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн шүүгчийн шийтгэврийг давж заалдах шатны шүүх хянахаар туссан ба давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжтой тул захиргааны шийтгэл хүлээлгэсэн шүүгчийн шийтгэврийг хяналтын шатны шүүх хянах үүрэгтэй болж байна. Энэ утгаараа хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.7, 167 дугаар зүйлийн 167.5, 174 дүгээр зүйлийн 174.2-т заасныг баримталвал захиргааны шийтгэл ноогдуулсан шийтгэврийг хянаж, мөн хуулийн 170, 171 дүгээр зүйл, 172 дугаар зүйлийн 172.1-ийг баримталбал шийтгэврийг хянахгүй байхаар болжээ. Уг тохиолдолд нэг асуудлыг хоёр өөрөөр зохицуулсан адилхан хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зүйл, заалтын нэгийг нь баримталж, нөгөөг нь зайлшгүй зөрчих тул шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаа мухархалд орж, “…шүүгч гагцхүү хуульд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5