Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

264 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүндэвтэр гэмт хэрэгт 30 хоногт явуулна гэж заасан атал Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулиар уг хуулийн 178 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 4 хоногт, хүндэвтэр гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 7 хоногт багтаан явуулна” гэсэн 4 дэх хэсэг нэмсэн нь байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарын хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласнаас гадна хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаатай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хөнгөн буюу хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч нь хэрэг шалгах хугацааны дотор эрх, үүргээ хэрэгжүүлэх ижил нөхцөл, боломжтой байх эрхийг боогдуулж алагчлал ялгавартай тогтоосон шинжтэй болжээ. Нийт хөнгөн, хүндэвтэр хэргүүдээс тусад нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлд заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх”, 131 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн болон бүх нийтийн санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах” гэмт хэргийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг хэт багасгаж бууруулснаар Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчөөд зогсохгүй хэргийн байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоож шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна” гэжээ. Хоёр.Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1097 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт буюу уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.5, 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.4, 304 дүгээр зүйлийн 304.4, 309 дүгээр зүйлийн 309.4, 346 дугаар зүйлийн 346.4-т Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлт явуулах, уг хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хэт багасган тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5