265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тодорхой зүйл, заалтад шинээр оруулсан нэмэлтийг ижил төрлийн харилцааг зохицуулж буй мөн зүйлийн тухайн зүйл хэсэгтэй харьцуулан үзвэл жишээ нь, бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн хэргийн хохирогч “А”-гийн гомдлоор эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.1-д зааснаар давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор, харин сонгогдох эрх нь зөрчигдсөн гэх хэргийн хохирогч буюу нэр дэвшигч, эсвэл Сонгуулийн хорооны гишүүний гомдлоор “Б”-гийн хэргийг шинээр оруулсан нэмэлт буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.4-д зааснаар давж заалдах шатны шүүх 5 хоногийн дотор хэлэлцэх журамтай болжээ. Ийнхүү Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан дээрх нэмэлтүүд нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэнтэй зөрчилдөж байна. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлтийн дагуу тухайлбал, хэрэг бүртгэгч хөнгөн гэмт хэрэг бүртгэлтийг 4 хоногт багтаан явуулах ба харин анхан шатны шүүх уг хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс эхлэн 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэх болсон нь Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нотлох баримт шалгуулах хүсэлтээ гаргах боломжийг хязгаарлаж байгаагаас гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос ийм хүсэлт гаргасан тохиолдолд ч хэрэг бүртгэгч болон шүүх цаг хугацааны хувьд уг хүсэлтийг хүлээн авч хангаж чадахгүйд хүргэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлтийн дагуу Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулах, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх маш богино, хязгаарлагдмал хугацааг тогтоосон нь хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчмыг хэрэг бүртгэлт хийгээд шүүхийн үйл ажиллагаанаас ангид байлгаж, улмаар тухайн иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхээ бодитой эдлэх боломжийг хязгаарлах нөхцөлийг бий болгож байна. Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан дээрх нэмэлтүүд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5