Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

263 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.6.14 Дугаар 06 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийг төлөөлж Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Д.Батсайхан, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, мөн Улсын Ерөнхий прокурорыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын туслах мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов. Нэг.Монгол Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/636 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтдээ: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178 дугаар зүйлийн 178.1-д хэрэг бүртгэх ажиллагааг хөнгөн гэмт хэрэгт 14 хоног,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5