258 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн зохицуулалтыг хийсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.1, 57.5 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Алваа парламентын сонгууль улс даяар нэгэн зэрэг эхэлж товлосон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтолтой. Энэ нь сонгуулийг улс даяар нэгэн зэрэг саадгүй явуулах үндэс болдог хэмээн үздэг. Иймд сонгуулийн холбогдолтой аливаа маргааныг сонгууль явуулж дуустал шүүх болон хөндлөнгийн ямар нэг өөр байгууллага авч хэлэлцдэггүй журамтай байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн дагуу Сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил үүссэн бол сонгуулийн төв байгууллагын шийдвэр гартал сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шүүх, эсхүл хөндлөнгийн өөр нэг байгууллага авч хэлэлцэхгүй байх нь дээрх ерөнхий үзэл баримтлалд нийцэх юм. Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2006 оны 5 дугаар сарын 30- ны өдрийн 3/ 83 тоот албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан “…аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гэсний “байгууллага” гэдэгт Сонгуулийн Ерөнхий хороог хамааруулахгүй байх үндэслэлгүй юм. Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн талаар гаргасан иргэдийн гомдлыг ерөнхий харъяаллын дагуу шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ” гэжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д байгаа, сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гарган, улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн шийдвэрийг шүүхийн журмаар хянуулах боломж нээлттэй байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал харъяаллын дагуу шийдвэрлэхээр уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.5 дахь хэсэгт заасан нь өнөөгийн практикт шүүхийн харъяаллын давхардлыг үүсгэхээс сэргийлсэн заалт байх тул Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5