257 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 57.1-д сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргаж байхаар хуульчилсан. Сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан асуудалтай холбогдсон гомдолтой холбогдуулан зохих шатны сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу иргэн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа болно. Өөрөөр хэлбэл, хуулийн 57.1 дэх заалтаар шүүхэд гомдол гаргах иргэний эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, зөвхөн доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хянан шийдвэрлэх харъяаллыг тогтоож өгсөн юм. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”- тэй холбогдсон маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгуулийн төв байгууллагын шийдвэр” гэдэгт юуг хамааруулахыг нарийвчлан зохицуулсан юм. Сонгуулийн ерөнхий хороо бол Улсын Их Хурлаас байгуулагдаж, сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулж явуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүх шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох, тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргадаг байгууллага билээ. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны талаар заасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс 2005 онд гаргасныг анхаарч үзсэн. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5