Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

259 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Хөрөнгийг улсын орлого болгох тухай шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага шууд гаргаж байгаа нь бусдын өмчлөх эрхэнд шүүхийн бус замаар халдсан шинжийг агуулжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.5 дахь заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчөөгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дахь заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна. 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах ба энэ талаар гомдол гарвал сум буюу сум дундын, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтын үйлчлэлийг 2006 оны 5 дугаар сарын 31ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 5. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5