Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

256 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайн процессийн гол хуульд нь зааж, үүнтэй холбогдон үүссэн шүүх хоорондын маргааныг дээд шатных нь шүүх түүнчлэн Үндсэн хуулийн цэц зохих хууль, журмын дагуу шийдвэрлэдэг нь хуулийн бодит чанар мөн бөгөөд дэлхий нийтэд тогтсон түгээмэл зүй тогтол болно. Гэтэл хууль тогтоогч үүнийг анхаараагүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Үүнийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь заалтад ч нэгэн адил хамааруулж байна. Дээрх үндэслэлийг анхааран үзэж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрдах заалтад тус тус нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайлбартаа: 1.Олон улсын Хүний эрхийн Пакт, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан иргэний улс төрийн гол эрх буюу “сонгох, сонгогдох” эрхийн баталгааг хангах, иргэнээс энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээ, түүнийг гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийг зохион байгуулж явуулдаг байгууллагын гол үүрэг бол Үндсэн хуулиар заасан иргэний улс төрийн эрхийн баталгааг бүрэн ханган биелүүлэх явдал юм. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хороодыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган ажиллахдаа захирах, захирагдах зарчим буюу доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шатлан захирагдах төрийн захиргааны эрх зүйн ерөнхий зарчмыг иш үндэс болгодог тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5