Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

255 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэц хүлээн авахаас өөр замгүй болгож байгаа нь энэ заалтын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн гэж үзэж байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн бус маргааныг шилжүүлж байгаа хэрэг болох бөгөөд үүний улмаас Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтууд давхар зөрчигдөж байна. Дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалт болон мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9; Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний догол мөрийн заалтад тус тус нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Иргэн А.Эрдэнэцогт 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн шаардлагын үндэслэлийг ихэсгэх тухай мэдээлэлдээ: 1.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т буй “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсний, “шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн эл заалт хууль тогтоох эрх мэдлийн үйл ажиллагаанд ч нэгэн адил баримтлагдах учиртай Үндсэн хуулийн суурь зарчим мөн. Хууль дээдлэх зарчим нь парламентаас баталсан хуулийг нийтээр дагаж мөрдөх болон хууль нэг мөр хэрэгжих ёстой гэх ойлголтоос илүү өргөн хүрээтэй буюу хууль нь бодит зүй тогтолд тулгуурласан, түгээмэл шинжийг агуулж байх, хууль хүлээн зөвшөөрөгдөхүйц, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой гэдэг гүн гүнзгий утга агуулгыг шингээсэн ойлголт болно. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь хуулийн бодит зүй тогтолд тулгуурлаагүй, түүний түгээмэл шинжийг алдагдуулсан байх бөгөөд томъёолол нь хууль тогтоогчийн дур зоргын илрэл байх шинжийг агуулж байгаагаараа хуулийн бодит чанарыг олоогүй байна. Үүнд тухайлбал, уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалтуудаар Улсын Их Хурлын сонгуультай холбоотой эрх зүйн зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх журам, хэргийн харъяаллыг буюу аль шүүх хянан шийдвэрлэхийг шууд, нэг бүрчлэн заан тогтоосон нь хуулийн бодит чанарыг алдагдуулж, түүний түгээмэл зүй тогтлыг зөрчсөн байна. Хэрэг, маргааны харъяаллыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5