254 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийм шинж бүхий маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн дээд хяналтын ач холбогдлыг бууруулахад хүргэх бөгөөд ингэснээр Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих… байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох шинжээ алдахад хүрнэ. Ийн болон бусад үндэслэлээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалт Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Үүн дээр нэмж Цэцийн өөрийнх нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” хэмээн тов тодорхой заасныг Цэцийн жишиг хэмээн үзэж иш татан нотолгоо болгож байна. 3.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалтаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн талаарх маргааныг бүхэлд нь Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн эхний заалтыг тус тус зөрчсөн. Учир нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т буй “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-ийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах үндэслэл нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний заалтын дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан байх явдал юм. Энэ шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” гэсэн 8 дугаар зүйл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Маргааны харъяалал” гэсэн 13 дугаар зүйлд тус тус Үндсэн хуульд заасны дагуу зохих ёсоор хуульчлан баталгаажсан байна. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалтад Үндсэн хуулиар үг, үсэгчлэн хэлж, зориуд тогтоосон Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргааны гол шалгуур болох “Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан” гэдэг шаардлагыг органик хуулийн энэ заалтад гээж, орхигдуулжээ. Үүний улмаас Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн ерөнхий хороо зөрчсөн тухай өргөдлийг Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5