252 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн оршин суугч, иргэн А.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 3 дугаар сарын 10-ний өдөр гаргасан мэдээлэлдээ: “1. 2005 оны 12 дугаар сарын 29- ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтын дагуу холбогдох сонгуулийн хороодын гаргасан шийдвэр нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон зарим маргааны хувьд эцсийн шатны шийдвэр байх агуулгаар зохицуулагдсан нь, мөн уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийн заалтаар иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд органик хуулиар тавигдаж буй нийтлэг шаардлага болон захиргааны журамтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэрийн талаарх маргааныг Үндсэн хуулийн цэцэд харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн дээрх заалт нь иргэн, хуулийн этгээд, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах үндсэн эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр, тэр дундаа Үндсэн хуулийн бус үндэслэлээр хууль гаргаж хязгаарлах, хасахыг хориглосон Үндсэн хуулийн баталгаа мөн. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтаар, тухайлбал иргэний сонгох эрхтэй холбогдсон гомдол нь холбогдох сонгуулийн хороонд гомдлоо гаргаснаар хязгаарлагдаж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасны дагуу шүүхэд хандах эрхээ хасуулахад хүргэж байна. Мөн энэхүү заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн Монгол Улсын иргэн “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн шинэчилсэн хуулийн 57 дугаар зүйлийн “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шийдвэрлэх харъяалал” гэсэн малгай гарчгийн дор багтаж буй 57.1 дэх хэсгийн заалтад иргэний сонгох эрхтэй холбогдсон гомдлыг холбогдох сонгуулийн хороод харъяалан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5