251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2006.5.31 Дугаар 05 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн А.Эрдэнэцогт, Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов. Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар нарыг өргөдөл гаргагч татгалзах тухай хүсэлт гаргасныг Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэлэлцэж, аман магадлалаар дээрх хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлүүлэн оролцуулах боломжгүй гэж үзлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5