Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

250 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын “…Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх … эрхтэй” гэснийг; Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын “…Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг; мөн хуулийн 174.3 дахь заалт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх …эрхтэй”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2.Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН Л.РЭНЧИН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5