249 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…” гэснийг зөрчиж байна гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. 3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т “…Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэжээ. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т зааснаар үүргийн нэг тал болох үүрэг гүйцэтгүүлэгч банк, банк бус санхүүгийн байгууллага дангаараа эрхээ хамгаалуулах этгээдийг өөрийн үзэмжээр сонгохоор зааж, харин үүргийн нөгөө тал болох үүрэг гүйцэтгэгч буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч-барьцаалуулагчид сонгох боломж олгоогүй байгаа ба ийнхүү иргэний эрх зүйн харилцаанд эрх тэгш оролцогч субъектүүдын хувьд ялгавартай зохицуулсан нь тэгш эрхийн зарчим зөрчигдсөний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “…хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна…”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “…хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “…эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх… эрхтэй…”, түүнчлэн талуудын шүүхэд хандах эрхийг нь хязгаарлан бүртгэлийн байгууллагад бүртгүүлж ипотекийн зүйлийг худалдан борлуулахаар заасан нь Дөчин долдугаар зүйлийн 1-д заасан “…шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “…шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Yндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5