Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

248 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гомдол гаргах эрх нээлттэй байх ёстой. Энэ эрхийг хязгаарлах эрх хэнд ч байх ёсгүй гэж үзсэн явдал гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэжээ. Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөрөнгөө шилжүүлэхгүйгээр өөрийн өмчлөлийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаад үлдсэн хэсэгтээ өөрөө өмчлөгч хэвээр үлдэх, үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүргийг гүйцэтгээд барьцааны үүргээс чөлөөлөгдөж, өмчлөлийн зүйлээ өөрийн өмчлөлд хэвээр хадгалах, барьцааны зүйлийг хариу төлбөртэй буюу төлбөргүйгээр үүрэг гүйцэтгэгч бус өөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх замаар барьцааны үүргийг шинэ өмчлөгчид шилжүүлэх зэрэг эрхүүд нь барьцаалуулагчид нээлттэй байдаг. Энэ нь иргэний эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын хоёрдахь өгүүлбэр нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө… өмчлөх … эрхтэй” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд энэ хуулийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ. Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэжээ. Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол Иргэний хуулиар зохицуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах журам огт хамаарахгүй гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол, үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Иргэний хуульд заасан журмын дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах, шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан ч гэсэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмыг баримтлах заалтыг хамаарахгүй гэж хуульчилсан учраас үүрэг гүйцэтгэгч болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5