Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

247 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үзэл баримтлалаар боловсрогдсон Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж, уг хуулийг баталсан бөгөөд түүнд нийцүүлсэн Иргэний хуульд холбогдох өөрчлөлтийг оруулсан юм. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах харилцаа нь талууд анх гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг шүүхийн бус журмаар хангуулах аргыг сонгож, асуудлыг шийдвэрлэхээр сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээнд үндэслэн үүсэх гэрээний эрх зүйн харилцаа билээ. Нэгэнт гэрээг талууд иргэний эрх зүйн суурь зарчим болох гэрээний эрх чөлөөний зарчимд үндэслэн сайн дурын үндсэн дээр байгуулсан, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахыг зөвшөөрч харилцан тохиролцсоныг гэрээний аль нэг талын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж Улсын Их Хурал үзсэн. Түүнчлэн Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, орон сууцны үндэсний хөтөлбөр, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан гэр бүлд зориулсан үл хөдлөх эд хөрөнгө, ялангуяа орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх, урт хугацааны зээл, ипотекийн аргыг нэвтрүүлэх замаар иргэдээ орон сууцаар хангах зорилтыг шийдвэрлэх, нөгөө талаар нийгэмд нэгэнт үүсээд байгаа харилцааг зохицуулахад Иргэний хуульд оруулсан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтүүд нь чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурал үзэж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь санхүүгийн зуучлагч байгууллага бөгөөд өөрт хадгалуулсан хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлэх, хөрөнгө оруулах замаар санхүүгийн эргэлтэд оруулж, дундаас нь ашиг олдог байгууллага бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа доголдоход цаана нь хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын эрх ашиг давхар хөндөгддөг нь иргэдээ орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсье гэжээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан хэлэхдээ: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтийн нэг гол агуулга бол хүн бүр эрхээ хамгаалуулахаар шүүхэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5