Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арванзургадугаар зүйлийн 14-д заасан “...эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх...эрхтэй”, Арвандөрөвдүгээр зүйлийн 2-т заасан “...хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Дөчиндолдугаар зүйлийн 1-д заасан “...шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчиндолдугаар зүйлийн 2-т заасан “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн 30 дугаар тогтоол гаргаж Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2/04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд тайлбартаа: ... Дэлхийн улс орнуудын жишгээс харахад ипотекийн зүйлийг шүүхийн болон шүүхийн бус журмаар худалдан борлуулдаг хоёр арга байдаг бөгөөд манай улсын хувьд Иргэний хуульд заасны дагуу ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах аргыг хэрэглэж ирсэн. Практикт ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахад дунджаар нэг жил орчим хугацаа зарцуулахын зэрэгцээ зардал их гардаг ба энэ нь зээлдэгч болон зээлдүүлэгчийн аль алинд нь ашиггүй байдаг байна. Учир нь зээлдүүлэгч нь энэ хугацаанд зээлсэн мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй болдог ба зээлдэгч нь ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулах ажиллагааны явцад гарах тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал, хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэгтэй холбогдсон бүхий л зардлыг төлөх шаардлагатай болдог байна. Иймд талуудын аль алиных нь эрх ашгийг харгалзан зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгчийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах зардал багатай, шуурхай аргыг бий болгох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5