245 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь хуульд заасан процедурын дагуу явагдаж байгаа гэдгийг л гэрчлэн бүртгэж буй үйлдэл юм. Уг ажиллагааны нэг онцлог нь ажиллагаанд оролцогч талууд аливаа хэлбэрээр маргаан гаргаагүй байх ёстой. Хэрэв талуудын аль нэг нь гэрээний талаар, эсхүл ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн гэж үзэн маргаан үүсгэсэн тохиолдолд уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэдийгээр Иргэний хуулийн 174.3 дахь хэсэгт заасны дагуу асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлэх ч шүүхийн бус шатанд шийдвэрлэх явцад хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааны аль ч шатанд, хэдийд ч, шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой юм. Энэ нь Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан байгаа. Түүнчлэн нэгэнт хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрх нь нээлттэй байна. Иймээс Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь хэн нэгнийг шүүхэд хандахаас хязгаарлах бус, гагцхүү аливаа этгээдийн эрх, эрх чөлөө нь зөрчигдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн оролцоогүйгээр хангуулах эрх зүйн үндсийг бий болгож өгсөн шинжтэй заалт юм. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.3 дахь хэсэг, 174.2 дахь хэсгийн хоёрдахь өгүүлбэр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж 2/04 дүгээр дүгнэлт гаргасан билээ. Энэ дүгнэлтэд: 1.Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь заалтын “...Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө...өмчлөх...эрхтэй” гэснийг, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь заалтын “...Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг, 174.3 дахь заалт “Үүрэг гүйцэтгүүлэгч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5