244 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бий болгох хөрөнгийг барьцаалах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь бусдын өмчлөх эрхийг мөн дээрхийн адил хөндөхгүй. Учир нь шаардах эрх нь Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн мөн адил тухайн ирээдүйд бий болох хөрөнгө нь бий болж, үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжсэн нөхцөлд үүснэ. Үүнд тодруулбал, хэдийгээр ирээдүйд бий болох хөрөнгө бий болсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд шилжээгүй бол шаардах эрх нээгдэх боломжгүй байгаа. Ингэснээр бусад хууль ёсны өмчлөгчдийн эрх мөн адил хамгаалагдаж байгаа юм. 3. Иргэний хуулийн 174.2 дахь хэсгийн “Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Тэгш эрхийн зарчим нь гагцхүү ижил тэгш субъектүүдийн хооронд л яригддаг. Өөрөөр хэлбэл, ижил биш талуудын хооронд тэгш эрхийн асуудал хэзээ ч яригддаггүй. Жишээлбэл, банк болон банк бус санхүүгийн байгууллага аль аль нь иргэний эрх зүйн субъектүүд боловч эрх зүйн статусын хувьд өөр өөр бөгөөд үүнтэй холбогдуулан өөр өөр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг гэх мэт. Хэрэв бүх этгээдүүд тэгш эрхтэй байдаг гэж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, компани, төрийн бус байгууллага, цаашилбал, иргэн хүртэл хадгаламжийн үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байх ёстой нь дамжиггүй юм. 4.Иргэний хуулийн 174.3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-ын “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14-ийн “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй”, Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэжээ. Бүртгэлийн байгууллага нь барьцааны зүйлийг худалдан борлуулах эсэх асуудлыг шийддэг, шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага огтхон ч биш юм. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн бус журмаар аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө этгээдэд учруулсан хохирлыг тогтоох, түүнийг гаргуулах, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэх зэрэгтэй холбоогүй бөгөөд гагцхүү тухайн барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгааг, ийнхүү хангуулах ажиллагаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5