Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

243 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дүгээр хэсэг буюу “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх...эрхтэй” гэсэнтэй тус тус нийцэхгүй байна. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд тайлбартаа: 1. Улсын Дээд шүүх Иргэний хуулийн 154.3 дахь хэсгийн заалт нь “...бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаалж болно, гэхдээ үүний тулд өмчлөх эрхээ тэрхүү үүрэг гүйцэтгэгчид шилжүүл гэсэн утгатай зохицуулалт болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэнтэй нийцэхгүй байна” гэжээ. Энэ зохицуулалт нь хэн нэг гуравдагч этгээд бусдын гүйцэтгэх үүрэгт өөрийн хөрөнгийг барьцаалах асуудал биш юм. Улсын Дээд шүүхийн ойлгож буй тохиолдлын хувьд гуравдагч этгээд өөрөө барьцаалагчтай гэрээ байгуулахаас биш үндсэн үүрэг гүйцэтгэгч түүний хөрөнгөөр барьцаалагчтай барьцааны гэрээ байгуулахгүй. Энэ заалтын агуулга нь хэн нэг барьцаалах хөрөнгөгүй иргэн орон сууц авах зорилгоор зээл авахыг хүсчээ гэвэл уг зээлээр худалдан авах сууцаа эргүүлэн барьцаа болгох зохицуулалт юм. Нэгэнт барьцаа нь талууд харилцан тохиролцох замаар байгуулдаг үүргийн эрх зүйн харилцаа тул барьцааны ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх нь барьцаалагчийн эрсдэлийн асуудал гэж үзнэ. Иймд “Барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болно” гэдгийг хэн нэгний хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсний дараа барьцаал гэж биш, харин тухайн гэрээний үр дүнд, ирээдүйд өмчлөлдөө шилжүүлэх хөрөнгөө эргүүлэн барьцаанд тавьж болно гэсэн агуулгаар ойлгох нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, барьцаалагчийн шаардах эрх нь гагцхүү барьцаалуулагчид өмчлөх эрх бий болсноор хэрэгжихээр заасан нь бусад өмчлөгчдийн эрхийг хөндсөн бус, эсрэгээр хамгаалсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, өмчтэй болно гэсэн амлалт биелүүлээгүйн төлөөх эрсдэлийг барьцаалагч хүлээх ба хэн нэгний өмчид халдахгүй гэсэн үг юм. 2. Иргэний хуулийн 154.4 дэх хэсэг нь дээрх заалттай агуулгын хувьд төстэй юм. Дээр тайлбарласанчилан ирээдүйд өмчлөлдөө

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5