Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

242 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд мэдүүлсэн хүсэлтдээ: 1.“Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан нь утга агуулгаараа ойлгомжгүй бөгөөд өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэнтэй нийцэхгүй байна гэж Улсын Дээд шүүх үзэж байна. 2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан нь утгын алдаатайгаас гадна Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалж болохоор хуульчилсан атлаа энэхүү эд хөрөнгийг бий болсон үед л барьцаална гэсэн утгын зөрчил нь хуулийн энэ заалтыг хэрэглэхэд хүндрэл үүсгэж болзошгүй байгаагаас гадна өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах хэлбэрээр захиран зарцуулж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл өмчлөх эрхээсээ татгалзаж, бусдад шилжүүлэх шаардлагатай болж байгаа тул хуулийн энэ заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхүүдийн нэгийг зөрчсөн гэж үзэж байна. 3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.3-т “үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана” гэсэн нь нэгдүгээрт, иргэний эрх зүйн талуудын тэгш эрхийн зарчим, хоёрдугаарт “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан зарчим, гуравдугаарт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 2-т заасан “шүүх эрх мэдлийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5