Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

241 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2006.06.15 Дугаар 02 Улаанбаатар хот Иргэний хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 174 дүгээр зүйлийн 174.2, 174.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5